

”НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ
МАЛ МАЛЛАХ АРГА УХААН ӨРТӨӨ- БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ
Монголчуудын бүтээсэн хосгүй өвийн чанадад нэвтэрч, дэлхийн улс орнуудын нүүдэлчдын өвийг танин мэдэх “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрхны бэлд 2025 оны 08 дугаар сарын 22-оос 24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Богд хааны ордон музейгээс “НҮҮДЭЛЧИН”дэлхийн соёлын фестивальд Соёлын биет бус өвийн “МАЛ МАЛЛАХ УХААН”-ний ай, Цагаан идээ боловсруулах, Сур элдэх зан үйлийг онцлон оролцож байна. “НҮҮДЭЛЧИН” наадамд монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, аймаг аймгийн онцлог бүхий соёлын өв, соёлын биет бус өв, зан заншил, ёс уламжлалтайгаа танилцан өөрийн биеэр оролцон, үр хүүхдүүддээ эх түүх, уламжлал соёлоо танин мэдэхэд нь туслах билээ. Та бүхэн минь өргөнөөр оролцож, тавтай морилно уу.