Захирлын мэндчилгээ

Монголын ойрхи үеийн түүхэнд нэр цолгорон тодорсон түүхт хүмүүн бол Монгол улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагт билээ. Түүний амьдрал, үйл хэргийг будсан цөвүүн цагийн хар бэх сайн цагийн ерөөлт хуранд эрхтгүй урсаж байгуулсан гавьяа, хүчин зүтгэлийнх нь “үнэн мөн” хойч бидний өмнө хар бэхэн халхавчгүй улам л тодорсоор байгаа нь “ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦЭХИЙН ҮЛГЭР- ийг дурдах мэт… 1893 онд монголын шашны хааны Нямба бясалгалд зориулан бүтээгдсэн Богд хааны дөрвөн ордны нэг болох ногоон ордон буюу өдгөөгийн Богд Хааны Ордон музей 1926 онд ордон музей болсон түүхтэй.  VIII Богд Жавзандамба хутагт үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдаж өнө эртнээс улбаатай язгуурын төрийг сэргээн байгуулах үйл хэрэгт идэвхийлан зүтгэж онцгой гавьяа байгуулан Монгол төрийн хаан сууринд заларч төр шашныг хослон өрнүүлсэн түүхийг бодитой үзэх Богд Хааны Ордон музейд тавтай морилно уу.

Энэ дашрамд тэмдэглэхэд Богд хаан болон түүний үлдээсэн соёлын өвийг судлах, сурталчлах, олон нийтэд түгээх хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй байх болно.

 

…ХЭТНИЙ ЗЭВ ШИГ ЭРСЭЭРЭЭ ТУГААН ӨРГҮҮЛЖ ӨНДӨР БОЛСОН

ХЭЭРИЙН ЦЭЦЭГ ШИГ ОХИДООРОО УРГААН МАНУУЛЖ ӨНӨР БОЛСОН

…МОНГОЛ МИНЬ ҮЕИЙН ҮЕД, ҮРИЙН ҮРД

МАНДАН БАДАРЧ БАЙХ ТЭНГЭРИЙН ЗАРЛИГТАЙ БИЛЭЭ.

ТЭНГЭРИЙН ЗАРЛИГТАЙ ЭНЭ Л УЛСЫН

СҮҮЛЧИЙН ХААНЫ ОРДОНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

 

 

БОГД ХААН ОРДОН МУЗЕЙН ЗАХИРАЛ: Ц. ЭРДЭНЭБААТАР


Mongolian Flag Монгол
English Flag English