ХVII зуунаас ХХ зууны эхэн үе хүртэл Монголд найман Богд Жавзандамба хутагт албан ёсоор Монголын бурханы шашны тэргүүнд өргөмжлөгдөж байв.
Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар (1635-1723), II Богд Жавзандбамба хутагт Лувсандамбийдонмэ (1724-1757) нар Монголоос тодорсон бол удаах Богд Жавзандамба хутагтын дүрүүдийг (III-VIII) Манжийн хааны зарлигийн дагуу Төвдөөс тодруулсан байдаг. VIII Богд Жавзандамба хутагт 1869 оны намрын сүүл сарын шинийн 8-ны өдөрЛхас хотын ойролцоо Далай ламын шадар түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын гэр бүлд мэндэлжээ.
Бүрэнт засагчийн 10 дугаар(1871) оны 12-р сарын 20-ны эрхэм бэлгэт сайн өдөр Далай лам тэргүүтэй лам нар шавга татан Гончигцэрэнгийн хөвгүүнийг Халхын шарын шашны тэргүүн Богд гэгээний хойт дүр мөн болохыг тодруулав. Далай лам түүнд номын нэр хайрлаж, хадаг, бурхан сахиус шагнажээ. Далай ламын соёрхсон Агваанлувсанчойжиням-данзанванчигбалсамбуунэрийг түүнд (Хэлний эрхт сайн оюут номын наран шашныг баригч эрх баялаг) соёрхжээ.
Монголоос Сайн ноён хан аймгийн Чин ван Санга-шри, Түшээт хан аймгийн засаг чин ван Лувсанбазар, Да хүрээний хамба номун хан Балданчоймбол, да лам Дашдорж нар тэргүүтэй 400 гаруй хүмүүс, 1874 оны 9-р сарын 30-нд VIII Богд Жавзандамба хутагтыг Их хүрээнээ залж, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 5-нд Хутагтын ширээнээ өргөмжилж, Халхын 4 аймаг, шавь 5 газраас Бат-Оршил өргөжээ.
1875 ондМанж чин гүрний эзэн хаан VIII Богд гэгээнд алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг шагнажээ.Халх Монголын найман Богд Жавзандамба хутагтуудаас гагцхүү VIII Богд Жавзандамба хатан буулгасан, гавжийн дамжаа барьсан (1908он) зэрэг урьд урьдын дүрүүдээсээ ихээхэн өвөрмөц намтартай хүн байв.
VIII Богд Жавзандамба хутагт Ар, Өвөр Монгол хийгээд бусад монголчуудын дунд үлэмж нэр хүндтэйн учир, Монголын эрх чөлөөний хувьсгалыг санаачлагчид түүнийг хүрээлэн нягтарч, Манж чин гүрний 220 гаруй жилийн дарлалыг халж,тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахын төлөө тууштай тэмцэж байжээ.Үүний үр дүнд 1911 оны 12-р сарын 29-ны өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд хаанаар, хатан Дондовдуламыг Улсын эх дагинаар тус тус өргөмжилсөн юм.Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэж, Богдын төвийн шар ордныг Төрийн шар ордон болгон өөрчилж, тэнд төр, шашны үйл хэргийг хослуулан өрнүүлж байв.
VIII Богд Жавзандамба хутагт 1911-1919 онд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт нарангэрэлт түмэннаст эзэн хаан,1921-1924 онд (Ардын хувьсгалын дараа) шашны асуудал эрхэлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад мөн оны хавар 55 настайдаа өвчний улмаас таалал төгсчээ.
“Музей” нь соёлын үнэт зүйлийг цуглуулах, судлах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, шинжлэх ухааны байгууллагын хувьд гадаад дотоодын үзэгчдэд өөрийн цуглуулгыг олон арга хэлбэрээр сурталчлан таниулж, соён гэгээрүүлж эерэг шинэчлэлийг авчрах хүч нөлөөтэй , нийтийн хөгжлийг дэмжиж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм.
Музей нь нийгмийн тогтвортой байдлыг бий болгодог хүчний нэг бөгөөд боловсролоороо дамжуулан тухайн орон нутаг, бүсийн хүн амыг нэгтгэдэг өвөрмөц байгууллагын хувьд НҮБ-н Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулж байна. Дэлхий улс орнууд ч музейн энэхүү өвөрмөц чанарыг хөхиүлэн дэмжиж музейнүүдийн үндэсний сүлжээг бэхжүүлж хөгжүүлэхэд хүчин зүтгэж байна.
Монгол улсын Их Хурлаас 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” хэсэгт “Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулж үндэсний бахархал төлөвшүүлэх, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна”, “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, “Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин гүн ухааны судалгааг хийж нийтийн хүртээл болгож хэвшүүлж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ”… гэж дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангахад музейн үйл ажиллагаанд тулгуурлан нийгэмд үзүүлэх эерэг өөрчлөлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж улс орон, ард түмний амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруулах болно.
Богд Хааны Ордон Музей нь Монголын найман богд, БОГД-ХААН, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхтэй холбоо бүхий соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, дэлгэн үзүүлэх төвийн хувьд соён гэгээрүүлэх, таашаал хүртээх үүргээ дээдэлсэн олон нийтэд нээлттэй, тасралтгүй үйл ажиллагаатай байгууллага байхад чиглэнэ.
Шаравпэлжээлин буюу “Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд” цогцолборыг Монголын шашны тэргүүн YIII “Богд Жавзандамба хутагтад зориулж 1893-1905 онд монгол урчууд барьж байгуулжээ.
“Хааны Ногоон ордон” гэж олны дунд алдаршсан энэхүү цогцолбор нь Ёслол хүндэтгэлийн талбай, Зуны Мөргөлийн 7 сүм, Өвлийн ордон хэмээх европ загварын 2 давхар цагаан байшингаас бүрддэг.
1926 оны Ардын Намын Төв Хороо, Засгийн Газрын 4-р сарын 1-ний өдрийн тогтоолоор ”YIII Богдын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богдын Өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах”-аар шийдвэрлэжээ. Ингэж хааны “Ногоон ордон” Монголын анхны Үндэсний музей болж орчин цагийн музей үүсэн хөгжих суурь тавигдсан юм.
1954 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 464/46-р тогтоолоор Улсын Төв Музей байгуулах шийдвэр гарч тус музей нь Төв музейн харьяа музей болсон. 1961 онд Богд хааны ордон музей нэртэй болсон.
1926-1940 онд Үндэсний музей , 1940-1941 онд Орон нутаг судлах музей , 1954 -1961 онд Улсын Төв музейн харьяа музей, 1961-1990 онд Богд хааны ордон музей, 1990-1991 онд Шашны түүхийн музей, 1991-1992 Шашны урлагийн музейн Богд хааны ордон музей, 1993-2000 онд Шашны түүхийн музейн Богд хааны ордон музей, 2000 оноос өнөөг хүртэл Богд Хааны ордон музей нэртэйгээр ажиллаж байна.
Богд Хааны Ордон музей нь 1926 оноос өнөөг хүртэл музейн үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган музей билээ.
Тус музейд ХҮII-ХХ зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг, соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд, тухайн үед амьдарч байсан нэрт урчууд, дархчуудын туурвисан уран зураг, зээгт наамал, модон сийлбэр, цаасан шуумал, анхдугаар Богд Жавзандамба өндөр гэгээн Занабазар, түүний дэг сургуулиар урлаж бүтээсэн цутгамал бурхдыг үзэгч олонд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ сан хөмрөгтөө хадгалж байна. Энд мөн Богд хаан болон түүний хатан Улсын Эх дагина Дондовдуламын өмсөж хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл, хэрэглэл, гадаад дотоодын зочид төлөөлөгчийн өргөсөн бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс зэрэг багтдаг.
Манай музей 4214 дэсийн 8648 ш үзмэртэй Монголын томоохон музейн нэг мөн.
Музей нийт 21 ажилтны орон тоотой соёлын үйлчилгээний төсвийн байгууллага бөгөөд захиргаа, аж ахуйн алба, сан хөмрөг, бүртгэл, судалгааны алба гэсэн хоёр албатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
Богд Хааны Ордон Музей нь ирээдүй хойч үеэ эх оронч хүмүүнлэг иргэн болгон төлөвшихөд үйл ажиллагаагаа чиглүүлж, шинжлэх ухаан, боловсрол, соёлын аялал жуулчлалын олон талт үйл ажиллагаа эрхэлдэг соён гэгээрүүлэх төрийн өмчит соёлын үйлчилгээ, эрдэм шинжилгээний байгууллага байна.
Музейн үйл ажиллагааны чиглэл нь МУ-н Музейн тухай хуулийн 7.1 заалтаар тодорхойлогдож “үзмэр, цуглуулгыг эргэлтэд оруулах, мэдлэг мэдээлэл түгээх, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор үзүүллэгийг тасралтгүй шинэчлэн дэглэх зарчим баримтална. Хүний хөгжлийг дэмжиж, соёлын хэрэгцээг нь хангаж , ая тухтай орчныг бүрдүүлж, үзүүллэг дэглэлтийг шинэчилж сайжруулжолон нийтэд үзүүлэх, гадаадын болон дотоодын музейнүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, үзэсгэлэн зохион байгуулах, боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөр явуулж хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлж олны хүртээл болгох, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн түүх соёлын дурсгалт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэнд оролцуулах болон хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулж байна.
Манай музей түүх, соёл, урлаг судлал, музей судлал болон шинжлэх ухааны бусад салбар ухаанаар мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэйгээр Монгол улсын их өв сан, музейн цуглуулгыг хамгаалах, судлах, сурталчлах үйл ажиллагааг төрийн албаны болон олон улсын музейн ажилтны ёс зүйн хүрээнд чин шударгаар гүйцэтгэх, мэргэжлийн ёс зүйг чанд баримталж нийгэмд үйлчилж, иргэдийг соён гэгээрүүлэх үйлст хувь нэмрээ оруулж буй соёлын үйлчилгээ, эрдэм шинжилгээ -судалгааны байгууллага юм.
Богд Хааны Ордон Музей нь үйл ажиллагааны хамрах хүрээнд Монголын найман Богд, Богд хаан болон түүний хамтран зүтгэгчид, үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхтэй холбоотой соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжилж илрүүлэх, олж авах, үзмэрийг бүртгэн баримтжуулах, үзмэрийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, үзүүллэгт дэглэх ажил хийнэ.
Богд Хааны Ордон музей түүх, соёл, урлаг судлал, музей судлал болон шинжлэх ухааны бусад салбар ухаанаар мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэйгээр Монгол улсын их өв сан, музейн цуглуулгыг хамгаалах, судлах, сурталчлах үйл ажиллагааг төрийн албаны болон олон улсын музейн ажилтны ёс зүйн заалтуудыг чин шударгаар гүйцэтгэх, мэргэжлийн ёс зүйг чанд баримталж нийгэмд үйлчилж, иргэдийг соён гэгээрүүлэх үйлст хувь нэмрээ оруулж буй соёлын үйлчилгээ, эрдэм шинжилгээ -судалгааны байгууллага байна.
Музейн сэдвийн хүрээнд дотоодын болон гадаадын музей, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, түүх соёлын дахин давтагдашгүй уран барилга, сүмийг анхан төрхөөр нь сэргээн засварлах, хамтарсан үзэсгэлэн гаргах, судалгааны ажил явуулах, хамтарсан ном бүтээл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Богд Хааны Ордон Музей нь байнгын болон тусгай үзэсгэлэнгээр үзүүллэгээ зохион байгуулж олон нийтэд хүргэнэ. Түүнчлэн өнөөгийн монгол үндэсний нийгэм эдийн засгийн хөгжил, түүхэн сургамж, үндэсний ой санамжийг сэргээн сануулж эх оронч үзэл агуулгыг бүх үзэсгэлэн, үзүүллэг, үйл ажиллагаандаа чанд мөрдөнө.
Соён гэгээрэл, боловсролын ажил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг музейн үзмэр, цуглуулга, үйлчилгээнд түшиглэн хөгжүүлнэ.
Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Богд Хааны Ордон музейг брэнд бүтээгдэхүүн болгоход чиглэн үйлчилгээгээ явуулж, музейн үйл ажиллагааг чөлөөт зах зээлийн зарчимд тулгуурлан хөгжүүлнэ.
Монголын шашны тэргүүнээр тодорсон Богд Жавзандамбууд, тэдгээрийн ордуудтай холбоотой хайгуул, малтлага, судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран явуулж эрдэм шинжилгээний болон авран хамгаалах үйл ажиллагаанд оролцож хайгуулаас олдсон олдворыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж олон нийтийн хүртээл болгож хойч үедээ өвлүүлнэ.
Одоогийн Богд Хааны Ордон Музей нь Богд хааны дөрвөн ордны нэг болох “Ногоон Ордны” суурин дээр бий болсон. Ёслол хүндэтгэлийн талбай, Зуны мөргөлийн 7 сүм, Өвлийн ордон гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Нийт үзмэр үзүүллэгийн 2 га орчим талбайтай, хамгаалалтын бүсийн 5,7 га газартай Монгол улсын том музей.
Музейн барилга нь дорно дахины уран барилга, бурхны шашны хот мандлын загвараар баригдсан дахин давтагдашгүй түүх соёлын үл хөдлөх дурсгал агаад гадны болон дотоодын хөрөнгө оруулалтаар анхан төрхөөр нь сэргээн засварлаж ХХ зууны эхэн үеийн Монголын хаант төрийн уламжлалт соёл, үзмэрийн түүхэн он цагийн хэлхээ холбоонд нь биет үзмэрээр дэглэн толилуулахын зэрэгцээ дижитал технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байна. Зуны мөргөлийн сүмүүдэд Зээгт наамал, Танка зураг, Найдан, Номын сан, Олон бурхад, Лаврин зэрэг сэдэвчилсэн цуглуулга бүхий үзмэрийг дэглэж өөр хоорондоо утга агуулгатай, учир зүйн холбоо хамааралтай нэгдмэл цогц ойлголтыг өгнө. Өвлийн ордон хэмээгдэх 2 давхар европ загварын байшинд Монгол улсын тусгаар тогтнолд онцгой хувь нэмэр оруулсан Олноо Өргөгдсөн Монгол улсын төрийн тогтолцоо, үйл ажиллагааг харуулна.Музейн цуглуулга, үзүүллэг дэглэлтийн бодлогод агуулга, хэлбэрийн уялдааг музейн орчин, үзүүллэг дэглэлт, үйлчилгээнд нийцүүлж дэглэн үзүүлж, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.
Үзүүллэг дэглэлтийн орон зайг дижитал технологиор баяжуулж, мэдээллийг хүртээмжтэй, танин мэдэхүйн мэдээлэл олгох замыг хөнгөвчилсөн үйлчилгээг өргөнөөр ашиглана.
Өвлийн ордны 1-р давхрын чихмэл амьтны үзүүлэгийг дижитал технологиор баяжуулж, орчин орон зай үүсгэж, танин мэдэхүйн мэдээлэл өгөх зорилгоор диорамм, панорам, өнгө дүрсний шийдэлтэй хослуулан зохиомжилно.
Музейгээр үйлчлүүлэх үзэгчийн тав тухыг бүрдүүлсэн орчныг бий болгоно/ өндөр настанд суух сандал, тусгай хэрэгцээт үзэгчдийн орц пандус, ундаа ,цайгаар хангах булан г.м./
Богд Хааны Ордон Музейн үйл ажиллагаа нийгэмд эерэг шинэчлэлийг авчрах, эргэн тойрны ертөнцийг хувьсган өөрчлөх, хүний хөгжлийг бүх талаар дэмжихэд чиглэнэ.
Музей нь монголчуудын ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, төр, шашин, утга соёлын түүхэнд VIII Богд Жавзандамба хутагт буюу Олноо өргөгдсөн Монгол улсын шашин төрийг хослон баригч эзэн гэгээн хаан онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг монголчуудын дунд төдийгүй дорно, өрнийн соёлт улс орнуудын эрдэмтэн судлаач, жуулчдад танин мэдүүлж сурталчилж эх орон, тусгаар тогтнол, түүхээрээ бахархаж, үндэсний соёл, оюуны дархлаа, сэтгэлгээний хөгжил, дэвшил,хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна.
Үйлчилгээг үзэгчийн сонирхол таашаалд нийцүүлж олон талт, чанартай, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж шинэ шатанд гаргаснаар орлого нэмэгдэнэ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж монгол үндэсний агуулгатай нэрийн бүтээгдэхүүн/брэнд/ бий болгож гадаад, дотоодын үзэгчдэд худалдаалж орлогоо өсгөнө.
Музейн дэргэд “Хааны ордны зоог “жижиг кафе нээж музейн үзэгчдэд ХХ зууны эхэн үеийн хоолоор үйлчилж музейн орлогыг нэмэгдүүлнэ.