“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ
Богд Хааны Ордон Музейн “МАЛ МАЛЛАХ АРГА УХААН”- ны өргөөнд тавтай морилно уу.
Өнгөрснөө эрхэмлэж, ирээдүй рүү тэмүүлэх Монголчуудын бүтээсэн хосгүй өвийн чанадад нэвтэрч, дэлхийн улс орнуудын нүүдэлчдийн өвийг танин мэдэх “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Богд хааны ордон музейгээс “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Соёлын биет бус өвийн “МАЛ МАЛЛАХ УХААН”-ний ай, Цагаан идээ боловсруулах, Сур элдэх зан үйлийг онцлон оролцож байгаа билээ.
Та бүхэн “Мал маллах арга ухаан”-ны өргөөнд ирсэнээр:
-“Цөрөмхөн” боловсролын хөтөлбөр
-“Эцэг мал” боловсролын хөтөлбөр
-“Төл мал” боловсролын хөтөлбөр
-“Малын зүс” боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой.