🍁ХААН ОРДНЫ НАМАР ~ “УЛСЫН ЭХ ДАГИНА ДОНДОВДУЛАМ” үзэсгэлэн номын нээлт 🍁
Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд 9-р сарын 15-нд ЭХ ДАГИНА уран зургийн үзэсгэлэн, гурамсан номын нээлт болно.
Үүнд, зохиолч СГЗ Б.Шүүдэрцэцэгийн “Эх дагины түүх” зурагт ном, уг номд орсон зураач Б.Гэрэлцэцэгийн уран зургууд, Богд хааны ордон музейгээс эрхлэн хэвлүүлсэн Эх дагины талаархи эрдэм шинжилгээний бүтээлүүд, архивын баримтуудыг эмхэтгэл “Улсын Эх дагина Дондовлхам” номууд орж байна. Зохиолч Б.Шүүдэрцэцэг, зураач Б.Гэрэлцэцэг нар хүүхдэд зориулсан зурагт номоо өнгөрсөн онд болсон Эх дагины мэлмий гийсний 150 жилийн ойд өргөн барихаар бүтээсэн ажээ.
Энэ үеэр Богд хааны ордон музейгээс сан хөмрөгөө хадгалж буй Эх дагины эдэлж хэрэглэж байсан зүйлсийн ховор нандин зарим үзмэрийг дэлгэн үзүүлнэ.
Үргэлжлэх хугацаа:
🍁2025.09.15 – 2025.09.22 09:00-18:00
📍ТАСАЛБАРЫН ҮНЭ
-Насанд хүрэгчид, оюутанууд 2 хүн дундаа нэг тасалбараар нэвтрэх боломжтой.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд үнэ төлбөргүй
Mongolian Flag Монгол
English Flag English