“БОГД ХААНЫ НОГООН ДАРА ЭХ ШҮТЭЭНҮҮД” /Зурагт каталоги/
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан “БОГД ХААНЫ НОГООН ДАРА ЭХ ШҮТЭЭНҮҮД” сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хүрээнд эрхлэн гаргасан каталоги юм. Энэхүү каталогид Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг дүрслэл болон хийцийн олон янзын арга барилыг илтгэх Ногоон Дара эх шүтээнүүдийг дээжлэн толилуулж буй юм.
Энэхүү каталог нь манай музейд хадгалагдаж үлдсэн Өндөр гэгээн Занабазарын бурхан урлалын ноён оргил болсон “Ногоон дара эх” болоод их хүрээ хийц, долнуур, төвд, хятад хийцийн аргаар бүтээсэн танка зураг, зээгт наамал, загал зураг, цутгамал, хөөмөл, шуумал, бар зэрэг дүрслэлийн олон янзын арга барилыг илтгэх нандин шүтээнүүдийг нэг дороос үзэх боломжийг олгосон онцлогтой юм.
Эх бичвэрийн хэл: Монгол, англи
Хэвлэсэн он: 2023 он /дахин хэвлэлт/
Хуудасны тоо: 88 хуудас
Хэмжээ: В5
Үнэ: 30,000 төгрөг
Худалдаалах газар: Богд хааны ордон музейн тасалбар борлуулах цэг