XVI зуунд Бурханы шашин монгол орноо гурвантай дэлгэрэх үест Цаст төвөдийн орноос Монголын бурханы шашны гал голомт Эрдэнэ Зуу хийдэд “Бурхан багшийн ринсрэл”-ийг нандин шүтээн болгон залсан түүхтэй. Энэхүү ринсрэл эдүгээ Богд Хааны Ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Манай музей жил бүр Бурхан багшийн их дүйцэн өдрөөр их эрдэнийн ринсрэл “ЦАХИУР ЭРДЭНЭ” -ийг үзэсгэлэнд дэлгэн үзүүлдэг уламжлалтай.