“ХААН БОГДЫН ӨВ” /каталоги/

Богд хааны түмэн өлзий гийсний 150 жилийг тохиолдуулан тус музейгээс VIII Богд Жавзандамба хутагтын баатарлаг түүх, Монгол улсын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж мөнхлөн алдаршуулах зорилгоор судалгаа, шинжилгээний олон бүтээл туурвин та бүхний гарт хүргэсэн билээ.

Түүн дотор өмнө бидний зүгээс эрхлэн нийтлүүлсэн ч эдүгээ олдохуйяа бэрх төдийгүй эх үгүй болсон тул шинэ эхийг бүтээн эл бүтээлийг хэвлүүлэн хүргэж байна.

Тус бүтээлд Богд хааны ордон музейд хадгалагддаг сор болсон олон үзмэрүүдээс дээжлэн барьж байгаа бөгөөд бүтээлд сэнтий, дээл хувцас, цутгуурын урлаг, шүтээн зураг, гоёл чимэглэл, эд өлгийн зүйлс гэсэн ерөнхий сэдвүүдийн хүрээнд багцлан товч тодорхойлолт, мэдээллийн хамт оруулсан болно.

Эх бичвэрийн хэл: Монгол, англи

Хэвлэсэн он: 2023 он /дахин хэвлэлт/

Хуудасны тоо: 240 хуудас

Хэмжээ:  B4

Үнэ: 150,000 төгрөг

Худалдаалах газар: Богд хааны ордон музейн тасалбар борлуулах цэг

Mongolian Flag Монгол
English Flag English